Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Туршлага судлав

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Дөнкоушяны дотоодыг хамгаалах Гал унтраах их ангийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Туршлага судлав
Туршлага судлав. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Дөнкоушяны дотоодыг хамгаалах Гал унтраах их ангийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо.

Туршлага солилцох уулзалтад Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа М.Адъяабаатараар ахлуулсан зургаан алба хаагч оролцож, гал унтраах их ангийн үйл ажиллагаа болон гал унтраах үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжүүдтэй танилцсан юм.

Уулзалтын үеэр жил бүр 4-5 алба хаагчийг туршлага судлуулах, хамтарсан тэмцээн уралдаан зохион байгуулахаар боллоо. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Дөнкоушяны дотоодыг хамгаалах Гал унтраах их ангийн төлөөллийг байгууллагынхаа үйл ажиллагаатай танилцуулах хүсэлтийг хүргүүлээд байна гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах