Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрсөн үрсээ хөнөөсөн эцэгт 25 жилийн ял оноолоо

2014 оны тавдугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Орхон суманд З.Ёндон гэгч өөрийн бага насны төрсөн хоёр хүүхдээ ачааны машины бүхээгт хийж зориуд шатаан амь насыг нь хохироосон онц ноцтой гэмт хэргийг үйлдсэн бөгөөд хэрэгт Булган аймгийн Прокурорын газраас хяналт тавьж, мөрдөн байцаалтын үндсэн

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрсөн үрсээ хөнөөсөн эцэгт 25 жилийн ял оноолоо
Төрсөн үрсээ хөнөөсөн эцэгт 25 жилийн ял оноолоо. Зураг: МҮОНРТ

2014 оны тавдугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Орхон суманд З.Ёндон гэгч өөрийн бага насны төрсөн хоёр хүүхдээ ачааны машины бүхээгт хийж зориуд шатаан амь насыг нь хохироосон онц ноцтой гэмт хэргийг үйлдсэн бөгөөд хэрэгт Булган аймгийн Прокурорын газраас хяналт тавьж, мөрдөн байцаалтын үндсэн хугацаанд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Булган аймгийн Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн эрүүгийн шүүх хуралдаанаар уг хэргийг шүүн хэлэлцсэн бөгөөд шүүхээс З.Ёндонг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн, бусдыг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алсан, бусдыг байнга зодож, тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хорих ялуудыг оногдуулсан бөгөөд ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 25 /хорин тав/ жилээр тогтоосон байна.

Түүнчлэн шүүгдэгч согтуугаар, хүнд хор уршиг учруулан гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ялын зарим буюу хоёр жилийг гянданд, үлдэх 23 гурван жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээрх хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар Булган аймгийн Орхон сумын Засаг даргын нэр дээр Аймгийн прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн ба хариуг тогтоосон хугацаанд авч, биелэлтийг газар дээр нь шалган ажилласан байна.

Түлхүүр үг:Төрсөн үрсээ хөнөөсөн эцэгт 25 жилийн ял оноолоо
Хуваалцах