Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрөх эмнэлэг барих төсвөөс 9.7 тэрбум төгрөг дутжээ

Яармагт 300 ортой төрөх эмнэлэг барихаар төсөвлөсөн мөнгөний үлдэгдэл 9.7 тэрбум төгрөг хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон байна.Үүнийг Авлигатай тэмцэх газар шалгах хэрэгтэй гэж “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-ынхан үзэж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрөх эмнэлэг барих төсвөөс 9.7 тэрбум төгрөг дутжээ
Төрөх эмнэлэг барих төсвөөс 9.7 тэрбум төгрөг дутжээ. Зураг: МҮОНРТ

Яармагт 300 ортой төрөх эмнэлэг барихаар төсөвлөсөн мөнгөний үлдэгдэл 9.7 тэрбум төгрөг хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон байна.Үүнийг Авлигатай тэмцэх газар шалгах хэрэгтэй гэж “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-ынхан үзэж байна.

Анх 2010 онд улсын төсвөөс 18 тэрбум 707 сая төгрөг гарган Яармагт 300 ортой амаржих газар байгуулахаар болсон. Гэсэн ч өнөөдрийг хүртэл хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалан дээрх 4 дүгээр амаржих газрын барилга ашиглалтад ороогүй байна.

Өнгөрсөн жил Засгийн газрын шийдвэрээр тус амаржих газрын бүтээн байгуулалтын ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэн дуусгахад 39 тэрбум шаардлагатай гэж үзэж байсан юм. Одоогоор барилгын явц 50-60 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин нийт барилгын төсөвлөсөн хөрөнгөөс үлдсэн 9.7 тэрбум төгрөг хаашаа орсон нь тодорхойгүй алга болсон. Тиймээс “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-ынхан Авлигатай тэмцэх газарт үүнийг шалгаж өгөх хүсэлт тавьсан байна. Энэ талаар эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн их эмч, “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-ын Ерөнхий зохион байгуулагч н.Энхмаагаас тодрууллаа.

Улсын төсвөөс нийт 25.4 тэрбумаар санхүүжилт хийж, концесс гэх нэрийн дор хувийн хэвшлээс 44 тэрбумын хөрөнгө оруулж гүйцээн бариулсан байна. Тиймээс энэ эмнэлэг алсдаа хувьчлагдах магадлалтай. Гэхдээ бид улсын өмч байлгахаар тэмцэх болно гэдгээ тус ТББ-ынхан энэ үеэр мөн мэдэгдсэн юм.

Хуваалцах