Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрөх эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэх болжээ

Энэ долоо хоногт нийслэлийн харьяа эмнэлгүүд дэх 669 хүүхдийн орон дээр 706 хүүхэд хэвтэн эмчлэгдсэн нь дунджаар 5.5 хувиар хэтэрсэн байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрөх эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэх болжээ
Төрөх эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэх болжээ. Зураг: МҮОНРТ

Энэ долоо хоногт нийслэлийн харьяа эмнэлгүүд дэх 669 хүүхдийн орон дээр 706 хүүхэд хэвтэн эмчлэгдсэн нь дунджаар 5.5 хувиар хэтэрсэн байна. Үүнээс Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв 52.3 хувь, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв 42.8 хувь, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв 29.4 хувь, Хан-Уул Нэгдсэн эмнэлэг 13.7 хувиар илүү ачаалалтай ажиллаж байгаа ажээ. Дүүргүүдийн төрөх эмнэлгийн ачаалал нэмэгдэж буйг Монгол Улсын гурван сая дахь иргэн төрөх дөхсөнтэй холбон тайлбарлаж байна.

Хуваалцах