Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрөх эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлжээ

Нийслэлийн хэмжээнд эхчүүд болон нярай хүүхдүүдэд үйлчлэх төрөх эмнэлгүүд хүрэлцээгүй байсан бөгөөд 2012-2015 онд нэгдүгээр төрөх, гуравдугаар төрөх эмнэлгүүдийг өргөтгөн хүчин чадлыг нь нэмэгдүүлжээ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрөх эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлжээ
Төрөх эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд эхчүүд болон нярай хүүхдүүдэд үйлчлэх төрөх эмнэлгүүд хүрэлцээгүй байсан бөгөөд 2012-2015 онд нэгдүгээр төрөх, гуравдугаар төрөх эмнэлгүүдийг өргөтгөн хүчин чадлыг нь нэмэгдүүлжээ. Гуравдугаар төрөх эмнэлэг буюу “Амгалан” амаржих газар нь 45 ортой жилдээ 6 мянган эх төрж, 10 мянган эх хэвтэн эмчлүүлдэг байсан байна.

Тус эмнэлэгийн барилгыг өргөтгөж 7 давхар болгож, орчин үеийн тоног төхөөрөмж аппартаар хангаснаар гуравдугаар төрөх нь 412 өрөө, 150 ортой болж хүчин чадал нь гурав дахин нэмэгдэж, ачаалал ихтэй үед орны тоогоо 100-гаар нэмэгдүүлэх боломжтой болжээ. Харин “Өргөө” амаржих газар буюу нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлэгийг өргөтгөснөөр 150 ортой болж, 100 орыг нь эмэгтэйчүүд, 50 орыг нь нярайд зориулан тохижуулжээ.

Хуваалцах