Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрөлжсөн ахлах сургуульд эхний ээлжид 14.848 хүүхэд хамруулна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын явц хэрхэн үргэлжилж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрөлжсөн ахлах сургуульд эхний ээлжид 14.848 хүүхэд хамруулна
Төрөлжсөн ахлах сургуульд эхний ээлжид 14.848 хүүхэд хамруулна. Зураг: МҮОНРТ

Боловсролын сайдын шуурхай хуралдаан боллоо.

Хуралдаанаар Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын явц хэрхэн үргэлжилж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Нийслэлийн хэмжээнд төрөлжсөн ахлах сургууль зохион байгуулалтын хувьд бэлэн болсон байна.

Энэ хичээлийн жилд эхний байдлаар 164 бүлгийн 5612 хүүхэд төрөлжсөн ахлах сургуульд суралцахад зохион байгуулалтын хувьд бэлтгэл ажил хангагджээ.

Хэрэв нийслэлд хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургууль хэрэгжиж эхэлбэл 46-аас дээш хүүхэдтэй 1089 бүлгээс 971 бүлгийг нь бууруулж чадна. Мөн 118 бүлгийг үе шаттай шийдэх боломж нь бүрдэх юм.

Төрөлжсөн ахлах сургуульд эхний ээлжид 14.848 хүүхдийг хамруулна. Цаашид нэмэлтээр 7300 хүүхдийг хамруулах боломжтой.

Мөн шуурхай хуралдааны үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан хөдөө орон нутагт ашиглагдахгүй байгаа ариун цэврийн байгууламжийг хүүхдүүд тогтмол ашиглах боломжтой болгоход анхан шатны нэгж дээр анхаарах хэрэгтэйг онцоллоо гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

Хуваалцах