Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Төрөлжсөн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулжээ

ЭХЭМҮТ, УГТЭ, ГССҮТ, СЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүд "Эрхэм нандин сувд" ТББ-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулсан төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоог дөрвөн өдрийн турш зохион байгуулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрөлжсөн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулжээ
Төрөлжсөн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулжээ. Зураг: МҮОНРТ

ЭХЭМҮТ, УГТЭ, ГССҮТ, СЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүд "Эрхэм нандин сувд" ТББ-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулсан төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоог дөрвөн өдрийн турш зохион байгуулжээ.

Урьдчилан сэргийлэх төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд 14 аймаг, Улаанбаатар хотын 497 хүүхдийг хамруулжээ. Давхардсан тоогоор 2161 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд арван найман чиглэлээр хүүхдийн төрөлжсөн мэргэжлийн эмч нарын оношилгоо, эмчилгээ хийгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Энэхүү үзлэгийн явцад мэс заслын заалттай 21 хүүхэд оношлогдож, мэс засалд орохоор төлөвлөгдөж байгаа аж.

Хуваалцах