Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын сургуулийн удирдлагууд зөвлөлдөж байна

Улсын хэмжээнд биеийн тамир, спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын 13 сургууль үйл ажиллагаа явуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын сургуулийн удирдлагууд зөвлөлдөж байна
Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын сургуулийн удирдлагууд зөвлөлдөж байна. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд биеийн тамир, спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын 13 сургууль үйл ажиллагаа явуулж байна.Эдгээрт нийт 4700 орчим сурагч суралцаж, 457 багш, ажилтан ажиллаж, хичээл сургалтын үйл ажиллагааг удирдан чиглүүлж байна.

Биеийн тамир, спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд жил бүр хамтарсан зөвлөгөөн хийж, ажлын үр дүнгээ ярилцдаг.Энэ хичээлийн жилд өсвөрийн тамирчин бэлтгэдэг байгууллагууд, спортын холбоодын удирдах ажилтан, багш, дасгалжуулагчдыг оролцуулан "Хүүхдийн спорт-Олимпийн боловсрол" сэдвийн дор өргөтгөсөн байдлаар зохион байгуулж байна.

Зөвлөгөөн 2024 оны 11 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах