“Төрөлх дүүргийн төрсөн өдөр” үзэсгэлэн худалдаа боллоо
Нийслэлийн 376 жил, Хан-Уул дүүргийн 50 жилийн ойг тохиолдуулан “Төрөлх дүүргийн төрсөн өдөр” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа өнөөдөр “Ажилчны алдар” талбайд боллоо.
Мэдээллийн алба

Нийслэлийн 376 жил, Хан-Уул дүүргийн 50 жилийн ойг тохиолдуулан “Төрөлх дүүргийн төрсөн өдөр” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа өнөөдөр “Ажилчны алдар” талбайд боллоо. Гурав дахь жилдээ болж буй энэ арга хэмжээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үндэсний томоохон үйлдвэрлэгч, импортлогч, газар тариалан, худалдаа үйлчилгээ эрхлэгч 30 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, хямдралтай урамшуулалтай, бэлэгтэй худалдаа зохион байгуулахаас гадна "Хөдөлмөр эрхлэлтийн төсөл, хөтөлбөрт”-т хамрагдаж үйлдвэрлэл явуулж буй иргэд, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд бүртгэлтэй үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүллээ.
Энэ үеэр зарим иргэн, аж ахуйн нэгж байгууллага бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ 5-70 хүртэлх хувийн хямдрал зарласан байв.


















