"Төрөлх нутгаа хамтдаа хөгжүүлье" урлаг, спортын их наадам болно
Говь-Алтай аймгийн Засаг даргын ивээл дор "Төрөлх нутгаа хамтдаа хөгжүүлье" Оюутан, залуусын урлаг, спортын их наадам 2019 оны наймдугаар сарын 07, 08-ны өдрүүдэд Алтай хотод зохион байгуулагдана.
Мэдээллийн алба

Говь-Алтай аймгийн Засаг даргын ивээл дор "Төрөлх нутгаа хамтдаа хөгжүүлье" Оюутан, залуусын урлаг, спортын их наадам 2019 оны наймдугаар сарын 07, 08-ны өдрүүдэд Алтай хотод зохион байгуулагдана.
Урлаг, спортын их наадам гар бөмбөг, үндэсний бөх, сур харваа, шатар теннис, ардын болон нийтийн дуу, эстрадын дуу, гоцлол бүжиг, уран уншлагын төрлүүдээр явагдана.
Тэмцээний нийлбэр дүнгээр эхний 3 байрыг шалгаруулж Өргөмжлөл, 1-2 сая төгрөгөөр урамшуулах бол төрөл тус бүрийн 1-5 хүртэлх байрыг шалгаруулж Өргөмжлөл, мөнгөн шагнал хүртээх юм.
.jpg)


















