Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрөлхийн гажгийг эхийн хэвлийд байхад нь оношлоно

Эрүүл мэндийн яам "Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих" зорилтот жилийн хүрээнд найман зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрөлхийн гажгийг эхийн хэвлийд байхад нь оношлоно
Төрөлхийн гажгийг эхийн хэвлийд байхад нь оношлоно. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн яам "Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих" зорилтот жилийн хүрээнд найман зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа ажээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулж, өвчнийг эрт илрүүлж, эмчлэхэд анхаарал хандуулах, эхчүүд жирэмслэхээс өмнө үзлэг шинжилгээнд хамрагдах, эх, хүүхдийн хоол тэжээлийн дутагдлыг бууруулах, хүүхдийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад яамнаас онцгойлон анхаарал хандуулах ажээ.

Уг ажлын хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн талаар тандалт судалгааны төвийг өнгөрсөн сараас ажиллуулж эхэлсэн байна.

ЭХЭМҮТ нь эх, хүүхдийн эрүүл мэндийн үндсэн дөрвөн үзүүлэлт болох эх, нярайн эндэгдэл, ноцтой хүндрэл, төрөлхийн хөгжлийн гажгийг бууруулах тандалт судалгааг явуулж байгаа аж. Үүний үр дүнд долоо хоног бүр орон нутгаас мэдээлэл хүлээн авч, дүн шинжилгээ хийдэг. Түүнчлэн Засгийн газрын санхүүжилтээр нярайн оношлогооны 14 тоног төхөөрөмжийг шинээр эмнэлэгтээ суурилуулсан байна. Ингэснээр төрөлхийн гажгийг эхийн хэвлийд байхад нь оношилж дараа, дараагийн арга хэмжээг шуурхай авах боломжтой болж байгаа ажээ.

Хуваалцах