Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Түрүү бөхөөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, байлдагч Б.Энхзориг шалгарлаа

их шөвөгт Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, байлдагч Т.Баянмөнх, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат, байлдагч Б.Хаш-Эрдэнэ нар, үзүүр бөхөөр Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, байлдагч С.Өсөхбаяр, түрүү бөхөөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, байлдагч Б.Энхзориг шалгарлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түрүү бөхөөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, байлдагч Б.Энхзориг шалгарлаа
Түрүү бөхөөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, байлдагч Б.Энхзориг шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан билгийн тооллын XVII жарны “Сайжруулагч” хэмээх усан бар жилийн сар шинийн баярыг тохиолдуулан хугацаат албаны түрүүч, байлдагч нарын дунд уламжлал, ёс заншлын тухай өгүүлэх уралдаан тэмцээнүүдийг амжилттай зохион байгууллаа. Үүний нэг нь хугацаат албаны дайчдын хүчтэнийг тодруулах хүчин 32 бөхийн барилдаан байв. Барилдаанд залуус эн тэнцүү өрсөлдөж, уран мэхийг уралдуулан хүчийг үзсэнээс их шөвөгт Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, байлдагч Т.Баянмөнх, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат, байлдагч Б.Хаш-Эрдэнэ нар, үзүүр бөхөөр Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, байлдагч С.Өсөхбаяр, түрүү бөхөөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, байлдагч Б.Энхзориг шалгарлаа.

Бөхийн барилдааны төгсгөлд ангийн захирагч, хурандаа Н.Цэцэнхүү нийт түрүүч, байлдагч нарт баяр хүргэж, Монголын ард түмний бахархал болсон бөх хүний тэсвэр хатуужил, ноён нуруу, ёс жудаг ч манай дайчдад байгааг хараад үнэхээр их бахархлаа. Уран сайхан барилдааныг ч үзүүллээ. Та бүхнийг цэргийн албаар дамжуулан эх оронч үзэл хүмүүжилтэй, эх орондоо хайртай эр хүн болгон төлөвшүүлэхийн төлөө бид хичээж байгаа юм шүү гээд сар шинийн баярын мэнд дэвшүүллээ.

Мөн шинийн нэгний билэгт сайн өдөр ангийн удирдлагууд хугацаат цэргийн алба хаагчдадаа хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр дэд түрүүч Т.Анхбаяр, байлдагч Н.Нямжаргал, Г.Бат-Ирээдүй, Д.Эрдэнэтулга нар урлагийн хэсэгчилсэн тоглолт үзүүлж сонирхуулсан юм гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.

Хуваалцах