Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Түрүү дааганыхаа хишгээс зорилтот бүлгийн хүүхдүүдэд хандивлажээ

"Зүүн бүсийн хурд-2019" наадмын дааганы уралдаанд Сүхбаатарын Батмөнхийн даага түрүү магнайд хурдаллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түрүү дааганыхаа хишгээс зорилтот бүлгийн хүүхдүүдэд хандивлажээ
Түрүү дааганыхаа хишгээс зорилтот бүлгийн хүүхдүүдэд хандивлажээ. Зураг: МҮОНРТ

"Зүүн бүсийн хурд-2019" наадмын дааганы уралдаанд Сүхбаатарын Батмөнхийн даага түрүү магнайд хурдаллаа. Дорнод аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн тавьсан саналын дагуу Дорнод аймгийн МСУХ-ны тэргүүн, Аймгийн Алдарт уяач, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Сүхбаатарын Батмөнх түрүүлсэн хурдан дааганыхаа хишиг буянаас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв, хүүхдийн асрамжийн газар, ахмадын асрамж, БОЭТ-ийн хүүхдийн тасагт тус бүр таван зуун мянган төгрөг хандивласан байна.

Хуваалцах