Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрөөд удаагүй нярай хүүхэд олж, эмнэлэгт хүргэжээ

Баянгол дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрт ягаан даавуун өлгийтэй, дөрвөлжин хар хээтэй саарал ороолтоор давхар ороосон нярай хүүхэд орхиж явсан хэрэг өчигдөр гарсан байна.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрөөд удаагүй нярай хүүхэд олж, эмнэлэгт хүргэжээ
Төрөөд удаагүй нярай хүүхэд олж, эмнэлэгт хүргэжээ. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрт ягаан даавуун өлгийтэй, дөрвөлжин хар хээтэй саарал ороолтоор давхар ороосон нярай хүүхэд орхиж явсан хэрэг өчигдөр гарсан байна.

Одоогоор нэр, хаяг тодорхойгүй энэ хүүхэд 7-8 хоногтой байсан бөгөөд хүй нь цөглөөгүй байжээ. Улмаар цагдаагийн алба хаагчид хүүхдийг ЭХЭМҮТ-д үзүүлж, “Хүүхдийн Төв сувилал”-д хүлээлгэн өгсөн байна. Энэхүү хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

Хуваалцах