Төрүүлсэн хүүхдээ төөрүүлж хаясан этгээдийг илрүүлэн шалгаж байна
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн албан хаагчид төрүүлсэн үрээ төөрүүлж хаясан этгээдийг шуурхай эрэн сурвалжилж олжээ.
ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн албан хаагчид төрүүлсэн үрээ төөрүүлж хаясан этгээдийг шуурхай эрэн сурвалжилж олжээ. Охины ээж 24 настай Ч нь С гэгчтэй хамтран амьдрахын тулд хүүхдээ төөрүүлсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Дээрх хоёр этгээдэд Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид хорьсон байна.
Хуваалцах


















