Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлоготой болно

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат дээрх тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлоготой болно
Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлоготой болно. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч нэгдүгээр сарын 26-ны өдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Монгол Улсын төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын талаар хэлэлцээд УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгасан билээ. Үүний дагуу өнөөдөр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат дээрх тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2013 онд ДНБ-ий 30.3 хувийг эзэлж байгаа бөгөөд оны үнээр 9.8 их наяд төгрөг болж өссөн. Энэхүү өсөлтөд уул уурхайн олборлолт шууд нөлөөлж байгаа бөгөөд боловсруулах үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүний ДНБ-д эзлэх хувь хэмжээ буурах хандлагатай байгаа талаар хууль санаачлагч танилцуулав. Мөн аж үйлдвэрийн салбарын талаар бодлого, хөтөлбөрүүд УИХ, Засгийн газрын тогтоолоор удаа дараа батлагдсан боловч хэрэгжилт хангалтгүй, хэрэгжүүлэх механизм тодорхой бус, олон салбарт бодлогын асуудал хуваагдаж, нэгдсэн бодлого, удирдлага зохион байгуулалтгүй байсан нь салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг хэллээ. Иймд Аж үйлдвэрийн сайдын тушаалаар “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан энэхүү баримт бичгийг боловсруулжээ. Бодлогын зорилт нь аж үйлдвэрийн салбарыг дэвшилтэт техник, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд оршиж байгаа ажээ.

Хуваалцах