Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Төрөөс ойн талаар баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэж байна

Улмаар Төрөөс ойн талаар баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэх эсэх талаарх санал хураалтыг чуулганы үдээс хойших хуралдааны эхэнд шийдвэрлэхээр болж үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрөөс ойн талаар баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэж байна
Төрөөс ойн талаар баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэж байна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нар танилцуулсан юм.

Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлснээр Монгол орны ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбай 1524,14 мянган га талбай бүхий таримал ойгоор нэмэгдэж, ойрхог чанар 9,0 хувьд хүрнэ; ойн тогтвортой менежмент бий болж, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажилд чанарын ахиц гарч, экологийн ач холбогдол бүхий эрүүл ой бий болно. Ойн экосистем, биологийн олон янзын хамгаалалт сайжирна. Монгол орны говь, тал хээрийг ойжуулах агро-ойн аж ахуйн үндэс тавигдана. Ойн дагалт баялгийн ашиглалтыг сайжруулах замаар хүн амын хүнсний хангамж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгааг төсөл санаачлагч дурдлаа.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодоруулсан юм. Улмаар Төрөөс ойн талаар баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэх эсэх талаарх санал хураалтыг чуулганы үдээс хойших хуралдааны эхэнд шийдвэрлэхээр болж үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа.

Хуваалцах