Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Туруутан амьтад харангадаж байна

Гурвантэс сумын Тостын нурууны орчимд 25 тонн мөс, South gobi sands ХХК Гурвантэс сумын гурван газарт 10 тонн мөсийг хагалж, тараан байрлуулсан. Харин одоо Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын тушаалаар гүний худаг байгуулах хөрөнгийг шийдвэрлээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Туруутан амьтад харангадаж байна
Туруутан амьтад харангадаж байна. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн зарим сумаар сүүлийн хоёр жилд хур тунадас бага орж, ган гачиг болсны улмаас уулын болон талын туруутан амьтад усгүйдэн харангадах болжээ. Тухайлбал, энэ өвөл л гэхэд тус аймгийн Номгон, Хүрмэн, Ханбогд, Гурвантэс зэрэг сумын нутагт 26 янгир ямаа үхсэн байна. Аймгийн Байгаль орчны газраас сумдад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад биотехникийн арга хэмжээ авах санал тавьж Дун-Юань ХХК аргаль янгирын амьдардаг газрын ойролцоо 10 тонн мөс, Чин ХУА ХХК Гурвантэс сумын Тостын нурууны Аргалын ам, Саарагчийн ам, Хармагтай, Хүргэр хайрханы өвөр бэлээр 40 тонн мөс, Мак ХХК Гурвантэс сумын Тостын нурууны орчимд 25 тонн мөс, South gobi sands ХХК Гурвантэс сумын гурван газарт 10 тонн мөсийг хагалж, тараан байрлуулсан. Харин одоо Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын тушаалаар гүний худаг байгуулах хөрөнгийг шийдвэрлээд байна.

Хуваалцах