Тусгаар тогтнох санал асуулга Шинэ Каледонид маргааш болно
Францаас тусгаар тогтнох санал асуулга Шинэ Каледонид энэ ням гарагт болно. Номхон далайн энэ жижиг арлыг Франц улс 1853 оноос хойш захирч байгаа юм. Арал руу Австралийн зүүн эргээс 3-аас 4 цагт нисч хүрдэг.
Мэдээллийн алба

Францаас тусгаар тогтнох санал асуулга Шинэ Каледонид энэ ням гарагт болно. Номхон далайн энэ жижиг арлыг Франц улс 1853 оноос хойш захирч байгаа юм. Арал руу Австралийн зүүн эргээс 3-аас 4 цагт нисч хүрдэг. 1980-аад онд арлын уугуул иргэд буюу Канак хүмүүс салан тусгаарлахыг уриалах болсноор арал илүү автономит эрх эдлэх болсон.
Ням гарагийн санал асуулгад тус арлын байнгын оршин суугчид оролцож, энэ нь Шинэ Каледоний улс төрийн статусын талаарх 2 дахь санал асуулга болно. Анхны санал асуулга 1987 онд болсон ч арлын иргэдийн 98 хувь Францын мэдэлд үлдэнэ гэсэн байна.
Шинэ Каледоны төв Нуме́а хотод салан тусгаарлахыг уриалсан уулзалтууд болж, гудамж замуудын дагуу сурталчилгааны хуудас, туг далбаа сэлтийг байрлуулсан байгаа боловч, уур амьсгал аядуу тайван байгааг хэвлэлүүд мэдээлж байна.
Шинэ Каледони арал 27 мянга орчим хүн амтай. Үүний 27 орчим хувь нь Франц гаралтай Европчууд, 39 хувь нь нутгийн уугуул иргэд, үлдсэн нь Ази Номхон далайн бүс дэх жижиг арлуудаас ирсэн цагаачид байна.


















