“Тусгаар тогтнол” шүлгийг 3333 сурагч уншина
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг энэ сарын 4-нд буюу ирэх баасан гарагт Сүхбаатарын талбайд 3333 сурагч Монгол Улсын газрын зураг хэлбэрээр зогсож уншина.
Мэдээллийн алба

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг энэ сарын 4-нд буюу ирэх баасан гарагт Сүхбаатарын талбайд сурагчид Монгол Улсын газрын зураг хэлбэрээр зогсож уншина.
Эх оронч сэтгэлийг бэхжүүлэх, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, өвөг дээдсээ хүндэтгэн, үүх түүхээ мэдэх, судлах сэдлийг хүүхэд, багачуудад бий болгох зорилготой "Тусгаар тогтнол" шүлгийг унших арга хэмжээг нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн төв цэг, төв талбайд зэрэг эхлүүлнэ.
Тодруулбал, уламжлал болоод буй тус арга хэмжээг анх 2016 онд Нийслэлийн ЕБ-ын "Оюуны ундраа" сургууль санаачилан зохион байгуулж тус сургуулийн 3333 сурагч Сүхбаатарын талбай дээр уншиж, олноо хүргэж байв.
Тэгвэл энэ жил 9 дэх жилдээ "Тусгаар тогтнол" шүлгийг Сүхбаатарын талбайд уншиж, олны сонорыг мялаахаар бэлтгээд байна. Энэ талаар "Оюуны ундраа" сургуулийн захирал С.Нэргүйдаваа "Манай сургуулиас үндэсний хэмжээг хамарсан хөтөлбөр болгон хөгжүүлж байна. Энэ удаа зөвхөн нийслэлд төдийгүй 21 аймгийн төв талбайд тус шүлгийг нэг цагт, нэгэн зэрэг уншихаар төлөвлөөд байна. Тиймээс бид "Оюуны ундраа" сургуулийн ахлах ангийн сурагчдыг баг болгон 21 аймгийн зүг илгээж байна. Өнөө өглөө гэхэд хоёр ч аймаг руу манай сурагчид хөдөлсөн. Манай сургуулийн сурагчид манлайлан, орон нутгийн сурагчидтай нэгдэн "Тусгаар тогтнол" шүлгийг аймгуудын төв талбайд уншина. Түүнчлэн шилжин явах цомыг Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэхүү шүлгийг монголын хүүхэд бүр мэддэг байх ёстой. Монголын өв соёл, эх хэл, эх орон энэ шүлгэнд бүхлээрээ шингэсэн тул ирээдүй хойч үедээ Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэн, утга учрыг ойлгуулах, өнгөрсөн одоо ирээдүй үеийн оюун санааны нэгдлийг хангах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх хэлний соёлыг өвлүүлхэд хөтөлбөрийн зорилго оршино" хэмээн онцоллоо.

"ТУСГААР ТОГТНОЛ"
Ханат цагаан гэрийнОд хийморийн тоонон дээрХасаг халуун тулганыОмог дөрвөн тотгон дээрХан Алтай аавынОнгон тэргүүн оргил дээрХатан Сэлэнгэ ээжийнОдод орчих мандал дээрТусгаар тогтнол чамайгТунхаглан бичнэ би
Ганган улаан тэмээнийЗогдор дэвсэх тэшил дээрГантай мөнгөн хэтнийЗоо дэлдэх тээгэн дээрГалбын халуун говийнХулан ангах ээрэм дээрГантиг чулуун хясааныЯнгир халих элгэн дээрТусгаар тогтнол чамайгТунхаглан бичнэ би
Хүж дурдан бүснийТашаа дарах нугалаан дээрХүрэл манан хөөргөнийДаалин дарах наргиан дээрХүүшийн сүүдэр буусанУулын гацаа бууцан дээрХүннү дээдсийн тамгалсанУлбаа гархин буурин дээрТусгаар тогтнол чамайгТунхаглан бичнэ би
Ширмэн төмөр дөрөөнийШивээ зурах тавган дээрШижир алтан ээмэгнийШигтгээ чимэх гархин дээрШинийн хоёрны саранХаяарч шингэх тэнгэр дээрШинэ нялх ногооХаншиж задрах газар дээрТусгаар тогтнол чамайгТунхаглан бичнэ би
Аавын мөнгөн хазаарынНайман цэнгийн товруун дээрАзын алаг мэлхийнНаян нэгэн шагайн дээрАлиахан саарлын унагаХөллөн тэнцэх нуга дээрАнгирын хоёр дэгдээхийХөвөн цэнгэх нууран дээрТусгаар тогтнол чамайгТунхаглан бичнэ би
Индэр улаан галынЦац бадман дөлөн дээрИжил хоёр загалынЦацаг шанхан дэлэн дээрИдэр гурван есийнЦас чахрах цайдам дээрИлд есөн голынЦан хөөрөх царман дээрТусгаар тогтнол чамайгТунхаглан бичнэ би
Бэлгийн цэнхэр хадагныХоёр гардах дэлгээс дээрБэхэн хар гэзэгнийХосоор дарах сүлжээс дээрБэрийн домогт цэцгийнХорвоо уярах дэлбээн дээрБидэрт мөнгөн сарныХоймор унах туяан дээрТусгаар тогтнол чамайгТунхаглан бичнэ би
Урсгал татмал усныХөл алдах ёроол дээрУргамал таримал модныХөрсөнд хавах ёзоор дээрУяран мэлмэрэх янагийнДурлал амилах харцан дээрУйлан мэндлэх үрийнДуулан орхих манцуйн дээрТусгаар тогтнол чамайгТунхаглан бичнэ би
Ажнай сайн хүлгийнГал цахилах тууран дээрАагисан улаан хүдрийнГан царцах хайлш дээрАмар төвшин жаргалтайАм бүлийн дансан дээрАлтан босго өлзийтэйАйл бүхний үүдэн дээрТусгаар тогтнол чамайгТунхаглан бичнэ би
Баяр найрын ширээнийАмтат тансаг идээн дээрБаян хангайд мөнхөрсөнАрц хуш зээгэн дээрБалтаар давтан хийсэнАнжисны торгон ирэн дээрБагц дүүрэн ургасанАтрын тарианы мөрөн дээрТусгаар тогтнол чамайгТунхаглан бичнэ би
Эрт айлын хаяаДархан хилийн дээсэн дээрЭнх тайвны харуулДайчин эрсийн тангараг дээрЭрдэнэ зуугийн хэрэмнийЗуун найман суварга дээрЭнэ зууны өргөөнийЗуун түмэн цонхон дээрТусгаар тогтнол чамайгТунхаглан бичнэ би
Эрх чөлөөний зарлигАрдын үндсэн хууль дээрЭх хэл соёлынхооАдбиш баян сан дээрЭрдэнийн арга билигАлтан соёмбын гачил дээрЭх нутгийн шорооныАмиар солих ширхэг дээрТусгаар тогтнол чамайгТунхаглан бичнэ би
Аав ээжийн буянтайӨлзийт цагаан хоймор дээрАмин гарвалын толботойӨлгийт нялхсын өөжин дээрАрдын журамт цэргийнӨргөж ялсан туг дээрАмьсгалаа бидэнд өгсөнӨрлөг дээдсийн дурсгал дээрТусгаар тогтнол чамайгТунхаглан бичнэ би
Хан тэнгэрт сүмбэрлэсэнҮйлдвэр уурхайн яндан дээрХаяа нийлж сүндэрлэсэнҮлгэрийн харшийн туурган дээрХангай говь талынҮлэмжийн өв баялаг дээрХалуун эх оронч бүхнийҮндэсний их бахархал дээрТусгаар тогтнол чамайгТунхаглан бичнэ би
Сав саваар саалийнХарваж хүрэхгүй зэлэн дээрСая саяар сүргийнХатирч хүрэхгүй бэлчээр дээрСар нарны өртөөндХагацаж болшгүй учрал дээрСайхан Монгол орнооХайрлаж ханашгүй ерөөл дээрТусгаар тогтнол чамайгТунхаглан бичнэ би
Өглөө бүрийн нарныАсгаран буух цацрал дээрӨвгийн морин хуурынАялгуу хослох утсан дээрӨргөн цээж чөлөөтэйАмьсгалж яваа газар дээрӨөрийн толгой мэдэлтэйАмьдарч яваа заяан дээрТусгаар тогтнол чамайгТунхаглан бичнэ би
Ухаа хонгорын жолоогЗахлан татсан талбай дээрУхаант жанжин СүхбаатарынЗарлан дуудсан тунхаг дээрУлаанбаатар нийслэлийнЗаяа тэтгэх дээвэр дээрУлсаа ачлан захирсанЗасаг төрийнхөө ордон дээрТусгаар тогтнол чамайгТунхаглан бичнэ би
Нүүрэнд нь гал бадарсанМонгол эцгийн хийморь дээрНүнжгэнд нь нар гэрэлтсэнМонгол эхийн сэтгэл дээрНүүдлийн өргөөнд нэгдсэнМонгол аймгийн холбоон дээрНҮБ-ын шилтгээнд заларсанМонгол Улсын далбаан дээрТусгаар тогтнол чамайгТунхаглан бичнэ би
Эзэн сууж жаргасанИх заяагаа сүсэглэжЭх орон талынхааИрээдүйн таалалд нийцүүлжЭрдэнэсийн далайгаас шүүрдсэнИтгэлийн сувд үгсээрЭрх жаргалаа баталсанИргэн бүхний гараарТусгаар тогтнол чамайгТунхаглан бичнэ би...


















