Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тусгаарлах байранд 411 ажилтан, алба хаагч ажиллаж байна

Улсын хэмжээнд 2020 оны есдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар 68 тусгаарлан ажиглах байруудад

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгаарлах байранд 411 ажилтан, алба хаагч ажиллаж байна
Тусгаарлах байранд 411 ажилтан, алба хаагч ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд 2020 оны есдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар 68 тусгаарлан ажиглах байруудад нийт 4,186 иргэн байна.Үүнээс Монгол Улсын 3459, гадаад улсын 84 иргэн байна. Мөн Засгийн газрын шийдвэрээр татан авсан гадаад улсын ажиллах хүчний 643 хүн байгаа юм.

Тодруулбал:

Улаанбаатар хотод 3459

Орон нутагт 595

Дархан-Уул аймагт 2, Сэлэнгэ аймагт 5, Дорноговь аймагт 119, Өмнөговь аймагт 288, Төв аймагт 173, Увс аймагт 4, Хөвсгөл аймагт 4 иргэн байна.

Тусгаарлалтын аюулгүй байдал, хоол үйлдвэрлэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 411ажилтан, алба хаагч ажиллаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Хуваалцах