Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тусгаарлалтад байгаа зорчигчийн ачааг олгоно

Тусгай үүргийн онгоцоор ирсэн, тусгаарлалтад байгаа иргэдийн ачаа тээшийг нислэн үйлдсэн дарааллаар, хуваарь гарган ар гэрийнхэнд нь олгох ажлыг гаалийн байгууллага зохион байгуулж байна. Тухайн зорчигчийг төлөөлж ачааг хүлээн авах иргэн ачааны биркийг цахимаар хүлээн авч хэвлэн, өөрийн иргэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгаарлалтад байгаа зорчигчийн ачааг олгоно
Тусгаарлалтад байгаа зорчигчийн ачааг олгоно. Зураг: МҮОНРТ

Тусгай үүргийн онгоцоор ирсэн, тусгаарлалтад байгаа иргэдийн ачаа тээшийг нислэн үйлдсэн дарааллаар, хуваарь гарган ар гэрийнхэнд нь олгох ажлыг гаалийн байгууллага зохион байгуулж байна. Тухайн зорчигчийг төлөөлж ачааг хүлээн авах иргэн ачааны биркийг цахимаар хүлээн авч хэвлэн, өөрийн иргэний үнэмлэхний хуулбартай хавсаргасан байхыг Гаалийн ерөнхий газраас анхааруулж байна.

АЧАА ОЛГОХ ХУВААРЬ:

  • 2020.03.15-нд ирсэн ОМ-302 Сөүл-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.03.30-ний өдөр;

  • 2020.03.16-нд ирсэн ОМ-136 Берлин-Москва-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.03.31-ний өдөр;

  • 2020.03.16-нд ирсэн ОМ-502 Токио-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.04.01-ний өдөр;

  • 2020.03.19-нд ирсэн ОМ-7162 Станбул-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.04.02-ний өдрүүдэд тус тус ажлын цагаар олгоно.

Хуваалцах