Тусгаарлалтын хугацааг 21 хоног болгосон шийдвэрт өөрчлөлт ороогүй
Улсын онцгой комиссын шийдвэрээр тусгаарлалтын хугацааг 21 хоног байхаар шийдвэрлэсэн.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Улсын онцгой комиссын шийдвэрээр тусгаарлалтын хугацааг 21 хоног байхаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт өөрчлөлт ороогүй хэрэгжиж байгаа. Харин тээврийн жолооч нар болон эмнэлгийн эмч ажилчид 14 хоног тусгаарлалтад байгааг иргэд сонирхож байгаа. Мөн нэг сарын дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. "COVID-19"-ийн нөхцөл байдал, эрсдэлийн үнэлгээгээр хичээлийн шинэ жилийг эхлүүлэх боломж байгаа эсэхийг бид тодрууллаа.


















