Тусгай албан хаагчдын марш тактикийн тэмцээн эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдрөөс эхэллээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдрөөс эхэллээ. Тэмцээнд ЗХЖШ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ-уудын баг тамирчид оролцож байна. Мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, эр зориг, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг олгох, тасаг, салааны жигдрэлтийг хангах зорилготой энэ тэмцээнд байнгын бүрэлдэхүүний 6 салаа, хугацаат цэргийн 3 салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдын 6 тасаг нийт 15 багийн 330 цэргийн алба хаагч оролцож байна.


















