Тусгай галт тэрэгтэй боллоо
Галт тэрэгний зорчигч үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг хангасан заалт огт тусгагдаагүй байж ирсэн.
Мэдээллийн алба

Тэргэнцэртэй болон тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн хувьд барилга байгууламжинд саадгүй нэвтрэх, хот, улс хооронд зорчиход хүндрэлтэй байдаг. Тэгвэл Улаанбаатар төмөр замын суудлын вагон депогоос санаачлан тусгай галт тэргийг үйлчилгээнд нэвтрүүлжээ.
Галт тэрэгний зорчигч үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг хангасан заалт огт тусгагдаагүй байж ирсэн. Тэгвэл ХБИ-ийн иргэдийн тулгамдсан бүхий л асуудлыг 482-р галт тэргэнд бүрэн шийдэж өгсөн байна.
Тусгай галт тэрэг Эрдэнэт хотод долоо хоног бүрийн мягмар гарагийн өглөө Улаанбаатараас ирээд, тухайн өдрийхээ орой буцдаг байна. Мөн тусгай галт тэргээр ХБИ- ээс гадна өндөр настан, бага насны хүүхэдтэй жирэмсэн эхчүүд ч үйлчлүүлэх боломжтой юм.


















