Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тусгай хамгаалалттай газар аялахдаа анхаарах зүйлс

Иргэн та Тусгай хамгаалалттай газар аялахдаа дараах зүйлсийг анхаараарай.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгай хамгаалалттай газар аялахдаа анхаарах зүйлс
Тусгай хамгаалалттай газар аялахдаа анхаарах зүйлс. Зураг: МҮОНРТ

Иргэн та Тусгай хамгаалалттай газар аялахдаа дараах зүйлсийг анхаараарай.

  • Газар хагалах, мод, зэгс, шагшуурга, ховор эмийн ургамал, цэцэг түүж бэлтгэх зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөхгүй байх

  • Ан амьтан агнах, барих, үргээх, тэдгээрийн үүр, ичээ, нүх хөндөх, эвдэж сүйтгэхгүй байх

  • Батлагдсан аяллын маршрутын дагуу аялж, өөр зам жим үүсгэхгүй байх

  • Зөвшөөрөгдсөн отоглох хоноглох бүсэд буудаллаж, буцахдаа үнс нурмыг гүйцэд унтарсан эсэхийг шалгаж, хог хаягдлаа зориулалтын цэгт хаях

  • Та аялах явцдаа хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах болон тухайн газрын хамгаалалтын захиргааны зөвшөөрөлгүйгээр нохой дагуулж, буу авч явахгүй байхыг анхаарна уу.

Эх сурвалж: БОАЖЯ

Хуваалцах