Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Тусгай хэрэгцээт боловсрол олгох ангитай 27 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо

Долоон жилийн өмнө нь шав нь тавигдаж, хөрөнгө оруулатаас шалтгаалан хэсэг хугацаанд царцаагдаад байсан Баянбулаг багийн 27-р цэцэрлэг ашиглалтад орлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгай хэрэгцээт боловсрол олгох ангитай 27 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо
Тусгай хэрэгцээт боловсрол олгох ангитай 27 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо. Зураг: МҮОНРТ

Долоон жилийн өмнө нь шав нь тавигдаж, хөрөнгө оруулатаас шалтгаалан хэсэг хугацаанд царцаагдаад байсан Баянбулаг багийн 27 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо. Уг цэцэрлэг нь ашиглалтад орсноор тус багийн 120 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж, 30 гаруй ажлын байр шинээр бий боллоо.

Мөн Эрдэнэт хотын төрийн өмчит цэцэрлэгүүдээс анх удаа Тусгай хэрэгцээт боловсрол олгох ангийг тус цэцэрлэгт нээж байгаа юм. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй 30 хүүхдэд тусгай хэрэгцээт боловсрол олгох юм. Нийт 150 хүүхдийн багтаамжтай уг цэцэрлэгийг улсын төсвийн 1.4 тэрбум төгрөгөөр барьж, ашиглалтад өглөө

Хуваалцах