Тусгай хэрэгцээт боловсролын асуудлаар туршлага солилцов
Японы Жайка олон улсын байгууллагын сайн дурын ахмад ажилтан Хаяаши Кензо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн (МУБИС) багш нартай хамтарч ажиллажээ.
Мэдээллийн алба

Японы Жайка олон улсын байгууллагын сайн дурын ахмад ажилтан Хаяаши Кензо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн (МУБИС) багш нартай хамтарч ажиллажээ.
Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах хөтөлбөрийн хүрээнд МУБИС дээр тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэх нэг жилийн анги нээх гэж байгаа бөгөөд тэрхүү ажлын явцтай танилцаж зөвлөгөө өгөхөөр ирсэн ажээ.

Түүнийг тусгай хэрэгцээт боловсролын хөтөлбөр бэлтгэх багийнхан болох МУБИС-ийн дэд захирал доктор Д.Мөнхжаргал, болон хөтөлбөр боловсруулах багийн гишүүд болох БСТ-н эрхлэгч доктор О.Алтангоо, арга зүйч П.Нямгэрэл, БоСС-ийн багш доктор Г.Батцэнгэл, Ч.Байгальмаа, БаС-ийн багш доктор Д.Одгэрэл, СӨБС-ийн багш доктор Ц.Баттуяа нар хүлээн авч уулзав. Түүнчлэн мэргэжилтэн Хаяаши Кензо энэ үеэр тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэж буй байдалтай танилцаж оюутнуудад лекц унших, багш нарт хөтөлбөр боловсруулах болон сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах талаар арга туршлагаасаа хуваалцан зөвлөгөө өглөө.


















