Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тусгай хэрэгцээт иргэдэд зориулж текстийг ярианд хөрвүүлэх программ бүтээнэ

Ингэснээр тусгай хэрэгцээт иргэд гар утас, компьютер, АТМ зэрэг төхөөрөмж ашиглаж, үйлчилгээ авахад илүү дөхөм болох аж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгай хэрэгцээт иргэдэд зориулж текстийг ярианд хөрвүүлэх программ бүтээнэ
Тусгай хэрэгцээт иргэдэд зориулж текстийг ярианд хөрвүүлэх программ бүтээнэ. Зураг: МҮОНРТ

Тусгай хэрэгцээт иргэд жирийн иргэдийн адил технологийн хөгжил дэвшлийн үр шимийг хүртэх ёстой. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангаж, үйлчилгээ үзүүлэх төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан текстийг яриа руу хөрвүүлэх программ бүтээхээр ажиллаж байна. Ингэснээр тусгай хэрэгцээт иргэд гар утас, компьютер, АТМ зэрэг төхөөрөмж ашиглаж, үйлчилгээ авахад илүү дөхөм болох аж. Тодруулбал, төхөөрөмжийн дэлгэцэн дээр гардаг текст сонсох хувилбартай болно.

Түүнчлэн уг төслийн сонгон шалгаруулалт зарлагдахад бэлэн болж байгаа гэнэ. Ийн уг программыг зургаан сар гаруй хугацааны дараа буюу ирэх оноос ашиглалтад оруулахаар зорьж байгаа юм байна.

Үүнээс гадна Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэргэд Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан лавлах үйлчилгээ ажиллахаар болжээ. Тусгай хэрэгцээт иргэд уг лавлах руу утас руу холбогдсоноор бүх төрлийн мэдээллийг лавлах, тодруулах боломжтой. Мөн тус лавлах үйлчилгээний төвийн дэргэд тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан аппликэйшн бүтээхээр зорьж байна.

Хуваалцах