Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн 55 дугаар сургууль лифттэй болно

Тус сургууль нь гурван давхар барилгатай бөгөөд лифтгүйн улмаас багш, ажилчид зарим сурагчийг үүрч, өргөх байдлаар хичээлд нь хүргэдэг байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн 55 дугаар сургууль лифттэй болно
Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн 55 дугаар сургууль лифттэй болно. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд тусгай хэрэгцээт хүүхдүүдийн суралцдаг ерөнхий боловсролын 6 сургууль байдгийн нэг нь Баянзүрх дүүргийн 55 дугаар сургууль.

Тус сургууль нь гурван давхар барилгатай бөгөөд лифтгүйн улмаас багш, ажилчид зарим сурагчийг үүрч, өргөх байдлаар хичээлд нь хүргэдэг байна.

Тиймээс Баянзүрх дүүрэг болон Япон Улсын Элчин сайдын яам, “Өвсний үндэс” олон улсын байгууллага хамтран тус сургуулийг лифттэй болгохоор ажиллаж байна.

Мөн Баянзүрх дүүрэг 2024 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор дүүргийнхээ төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад орчны аюулгүй байдлыг хангахад зарцуулах зардлыг төсөвлөсөн.

Энэхүү зардлаар 55 дугаар сургууль гадна орчны тохижилтоо сайжруулж байна гэж Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Хуваалцах