Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хөгжлийг хангасан шинэ барилгыг СӨБ-ын стандартад нийцүүлэн барьж байна

Дархан-Уул аймгийн 7 дугаар цэцэрлэгийг түшиглэн Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хөгжлийг хангасан шинэ барилгыг Монгол улсдаа анх удаа СӨБ-ын стандартад нийцүүлэн барьж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хөгжлийг хангасан шинэ барилгыг СӨБ-ын стандартад нийцүүлэн барьж байна
Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хөгжлийг хангасан шинэ барилгыг СӨБ-ын стандартад нийцүүлэн барьж байна. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн 7 дугаар цэцэрлэгийг түшиглэн Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хөгжлийг хангасан шинэ барилгыг Монгол улсдаа анх удаа СӨБ-ын стандартад нийцүүлэн барьж байна. Тус төв /цэцэрлэг/ ашиглалтад орсноор тусгай хэрэгцээт хүүхдүүд өөрсдийн хөгжлийн онцлогт тохирсон орчин нөхцөлд боловсролын тэгш үйлчилгээг авах боломж бүрдэнэ.

Дархан-Уул аймгийн нийт хүн амын 38.5 мянган нь 0-18 хүртэлх насны хүүхдүүд байгаагийн 526 нь 2-18 насны тусгай хэрэгцээт хүүхдүүд байна. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн 317 нь ЕБС, СӨБ-д хамрагддаг харин 209 хүүхэд боловсролын ямар нэг үйлчилгээ авах боломжгүй гэрээр байдаг гэсэн судалгаа байна.

Хуваалцах