Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тусгай олимпийн наадмаас Монголын багийн хоёр дахь алтан медалийг Х.Балжинням авлаа

Тэрбээр 23 настай, Өмнөговь аймгаас ирсэн. Анхны олон улсын тэмцээндээ оролцож буй.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгай олимпийн наадмаас Монголын багийн хоёр дахь алтан медалийг Х.Балжинням авлаа
Тусгай олимпийн наадмаас Монголын багийн хоёр дахь алтан медалийг Х.Балжинням авлаа. Зураг: МҮОНРТ

Тусгай олимпийн наадмын дөрөв дэх өдөр Монголын багт анхны алтан медалийг усан сэлэлтийн төрлөөс Б.Элбэрэлт авч ирсэн. Энэхүү баяр хөөр замхралгүй, өдөржингөө манай тамирчид төрөл бүрээсээ медаль хүртсээр байв. Харин орой эмэгтэйчүүдийн 100 метрт уралдсан Х.Балжинням алтан медаль авч, манай багийн хоёр дахь аварга төрлөө. Х.Балжинням өмнөх өдөр нь бөөрөнцөг шидэлтийн төрлөөр хүрэл медаль хүртээд байсан юм. Монголын Тусгай олимпийн наадамд оролцож буй багийнханд дунд хөдөө орон нутгаас ирж оролцож буй долоон тамирчин багтсан. Тэдний нэг нь Х.Балжинням. Тэрбээр 23 настай, Өмнөговь аймгаас ирсэн. Анхны олон улсын тэмцээндээ оролцож буй.

Бөөрөнцөг шидэлтийн төрөлдөө тактикийн алдаа гаргаж, хүрэл медаль хүртсэн ч гүйлтийн тэмцээндээ амжилттай оролцож хос медальтай эх орондоо харих нь ээ.

Хуваалцах