Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тусгай сургуульд багшлах боловсон хүчний хүрэлцээ хангалтгүй байна

Сургуулийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд улсын хэмжээнд 10 гаруй мянга байна. Харин тэдэнд зориулсан тусгай сургууль зургаа байдаг. Энэ нь багшлах боловсон хүчний тоо хангалтгүй

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгай сургуульд багшлах боловсон хүчний хүрэлцээ хангалтгүй байна
Тусгай сургуульд багшлах боловсон хүчний хүрэлцээ хангалтгүй байна. Зураг: МҮОНРТ

Сургуулийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд улсын хэмжээнд 10 гаруй мянга байна. Харин тэдэнд зориулсан тусгай сургууль зургаа байдаг. Энэ нь багшлах боловсон хүчний тоо хангалтгүй байгаатай холбоотой гэж тайлбарлаж байгаа.

Тиймээс ирэх есдүгээр сараас эхлэн хэрэгжих “Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулах журам”-ын хүрээнд ердийн сургуулийн багш нарыг хөрвөх чадварын сургалтад хамруулж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах боломжийг бүрдүүлэх юм.

Өнгөрсөн 4 дүгээр сард гарсан Засгийн газрын тогтоолд ердийн сургуулийн багш хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа тохиолдолд нэмэгдэл урамшуулал олгохоор болсон. Урамшуулал олгох журмыг ирэх 9 дүгээр сарын 1-ээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Хуваалцах