Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Тусгай үйлчилгээ”-нд 180 автобус зорчигч тээвэрлэж байна

Өнөөдөр Нийтийн тээврийн үйлчилгээний газраас “Тусгай үйлчилгээ”-ний 21 чиглэлд найман аж ахуйн нэгжийн 180 автобус үйлчилгээнд гарсан байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тусгай үйлчилгээ”-нд 180 автобус зорчигч тээвэрлэж байна
“Тусгай үйлчилгээ”-нд 180 автобус зорчигч тээвэрлэж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Нийтийн тээврийн үйлчилгээний газраас “Тусгай үйлчилгээ”-ний 21 чиглэлд найман аж ахуйн нэгжийн 180 автобус үйлчилгээнд гарсан байна.

Өглөөний 05:30-09:30 цагийн хооронд 3951 зорчигч тээвэрлэжээ. Харин “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний явуулын шинжилгээнд 50 автобус, инженерийн байгууллагуудын захиалгат тээвэрлэлтэд 68 тээврийн хэрэгсэл, ЭМЯ-ны хүсэлтээр 20 тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргаад байгаа юм.

Үйлчилгээнд гарч буй автобуснуудыг бааз дээрээ мэргэжлийн байгууллагуудаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа бөгөөд Улаанбаатар хотын таван бүсэд хөдөлгөөнт болон суурин 16 байршилд хяналт шалгалт хийж ажиллаж байна.

Хуваалцах