Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Тусгай үүргийн нислэгээр 95 иргэн эх орондоо ирлээ

Будапешт-Екатеринбург-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 14:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгай үүргийн нислэгээр 95 иргэн эх орондоо ирлээ
Тусгай үүргийн нислэгээр 95 иргэн эх орондоо ирлээ. Зураг: МҮОНРТ

Будапешт-Екатеринбург-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 14:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 95 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг “Дрийм”, “Ти Жи Эс” зочид буудалд тусгаарлалаа.

Мөн дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоног болсон болон коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн 33 иргэнийг гэрийн тусгаарлалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Хуваалцах