Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тусгай үүргийн онгоцоор 257 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:48 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 257 иргэн эх орондоо ирж байна. Үүнээс өндөр настан болон асран хамгаалагчтай 40, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 57,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгай үүргийн онгоцоор 257 иргэн эх орондоо ирлээ
Тусгай үүргийн онгоцоор 257 иргэн эх орондоо ирлээ. Зураг: МҮОНРТ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:48 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 257 иргэн эх орондоо ирж байна. Үүнээс өндөр настан болон асран хамгаалагчтай 40, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 57, жирэмсэн болон асран хамгаалагчтай 4, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 68, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 88 хүн байна.

Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, “Зүчи”, “Альфа”, “Дрийм” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Хуваалцах