Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тусгай үүргийн онгоцоор 264 иргэн эх орондоо ирнэ

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гадаад улс оронд байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгай үүргийн онгоцоор 264 иргэн эх орондоо ирнэ
Тусгай үүргийн онгоцоор 264 иргэн эх орондоо ирнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гадаад улс оронд байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Энэ долдугаар сард нийт 15 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн.

Энэхүү төлөвлөгөөний дагуу өнөөдөр /2020.07.26/ Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай үүргийн онгоц 09.50 цагт Улаанбаатараас хөөрлөө.

Тусгай үүргийн транзит нислэгээр Европт байгаа 264 иргэн эх орондоо ирэх бөгөөд маргааш буюу 07 дугаар сарын 27-ны 05:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байнагэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдэээллээ.

Хуваалцах