Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тусгай замын автобус (BRT) төслийн зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг зарлалаа

Төсөл хэрэгжсэнээр өдөрт тээвэрлэх зорчигч 140,000-180,000 байх бөгөөд замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 12.6 хувиар нэмэгдүүлнэ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгай замын автобус (BRT) төслийн зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг зарлалаа
Тусгай замын автобус (BRT) төслийн зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг зарлалаа. Зураг: МҮОНРТ

Тусгай замын автобус BRT төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил дуусаж байна.

Ажлын явцын хувьд, Эрх шилжүүлэх захирамжийн дагуу төслийн нарийвчилсан ажлын зураг төсөл, барилгын хяналт болон нарийвчилсан үйл ажиллагааны төлөвлөлтийн үнэлгээний хороо тус тус байгуулагдсан.

Төслийн зээлийн санхүүжилт баталгаажсан.

Улаанбаатар хотод “Тусгай замын автобус (BRT)” төсөл хэрэгжсэнээр нийтийн тээврийн үйлчилгээний хурд, найдвартай байдал нэмэгдэж, замын түгжрэл буурч, иргэдийн зорчих хугацаа багасахын зэрэгцээ агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулна.

Төсөл хэрэгжсэнээр өдөрт тээвэрлэх зорчигч 140,000-180,000 байх бөгөөд замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 12.6 хувиар нэмэгдүүлнэ.

Хуваалцах