Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тусгай зөвшөөрлийг онлайнаар олгодог болно

Ерөнхий сайдын захирамж болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрөл, бүртгэл, дүгнэлт болон тэдгээртэй адилтгах бусад эрх зүйн актыг хүчингүй болгох буюу хэвээр үлдээх эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргах

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгай зөвшөөрлийг онлайнаар олгодог болно
Тусгай зөвшөөрлийг онлайнаар олгодог болно. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайдын захирамж болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрөл, бүртгэл, дүгнэлт болон тэдгээртэй адилтгах бусад эрх зүйн актыг хүчингүй болгох буюу хэвээр үлдээх эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий хоёр ажлын хэсэг ажиллаж байгаа.

Тус ажлын хэсгийнхэн баялаг бүтээгчдэд таатай нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа гэлээ. Тодруулбал, тусгай зөвшөөрөл лиценз олгодог олон шат дамжлага хүнд суртлыг нэн тэргүүнд цэгцлэж нэг цэгийн үйлчилгээг бүрэн нэвтрүүлэх ажлыг хийж байгаа талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг хэллээ.

Мөн тусгай зөвшөөрөл лицензийн асуудал эрхэлсэн хараат бус байгууллага байгуулж түүгээр асуудлыг шийдүүлдэг болох ажээ. Мөн үүний дараа лиценз зөвшөөрлийг зөвхөн онлайнаар олгодог журамд шилжих бөгөөд бүх лиценз кодтой болох аж. Ингэснээр тусгай зөвшөөрөл давхцах, мөнгө нэмж авах зэрэг асуудал үүсэхээ болино гэж ажлын хэсгийнхэн үзэж байна.

Хуваалцах