Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд тавих хяналт сайжирч, чирэгдлийг арилгана

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд тавих хяналт сайжирч, чирэгдлийг арилгана
Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд тавих хяналт сайжирч, чирэгдлийг арилгана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулдаг эрүүл мэндийн чиглэлийн тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод, чирэгдэлгүй болгоход анхаарч ажиллана. Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хандаж тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж, хувь хүний хүсэлт хаана хэрхэн шийдвэрлэгдэж буй талаар үе шат бүрийнх нь зураглалыг бодит хугацаанд иргэн өөрөө харж байх боломж бүрдэх юм.

Мөн үйл ажиллагааны талаар эргэн мэдээлэх, улирал бүрийн тайланг олон нийтэд мэдээлж ажиллах болно гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэллээ.

Хуваалцах