Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тусгай зөвшөөрөл авсан газраасаа өөр байршилд олборлолт хийснийг илрүүлэв

Экологийн цагдаагийн алба "Нөхөн сэргээлт-2020" арга хэмжээг зохион байгуулж байгаа

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгай зөвшөөрөл авсан газраасаа өөр байршилд олборлолт хийснийг илрүүлэв
Тусгай зөвшөөрөл авсан газраасаа өөр байршилд олборлолт хийснийг илрүүлэв. Зураг: МҮОНРТ

Экологийн цагдаагийн алба "Нөхөн сэргээлт-2020" арга хэмжээг зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Байгаль орчны багц хууль, түүнд нийцүүлэн гарсан холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг хангах, эвдэрсэн талбайн хэмжээг тогтоох, дүйцүүлэн хамгааллын арга хэмжээ, нөхөн сэргээлтийн ажлыг холбогдох этгээдээр зохих стандарт, журмын дагуу хийж гүйцэтгэтгүүлэх зорилгоор "Нөхөн сэргээлт 2020" ерөнхий арга хэмжээг өнгөрсөн долоодугаар сарын 1-нээс ирэх аравдугаар сарын 15-ныг хүртэл гурван үе шаттайгаар төлөвлөн, зохион байгуулж байгаа юм.

Энэ арга хэмжээний хүрээнд Экологийн цагдаагийн алба хаагч нар Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт хяналт шалгалтаар ажиллахад үйл ажиллагаа явуулж буй нөхөрлөлүүд олборлолт явуулахаар тусгай зөвшөөрөлд заагдсан газарт олборлолт хийлгүй өөр газарт олборлолт явуулсан хэрэг, зөрчил их байгааг илрүүлжээ.

Хуваалцах