Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тусгай зөвшөөрөл, бүртгэлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч байна

Короновируст халдвар (Covid-19)-ын цар тархалтын улмаас манай улс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгай зөвшөөрөл, бүртгэлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч байна
Тусгай зөвшөөрөл, бүртгэлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч байна. Зураг: МҮОНРТ

Короновируст халдвар (Covid-19)-ын цар тархалтын улмаас манай улс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ нөхцөл байдлын үед Санхүүгийн зохицуулах хороо цахим хэлбэрээр ажиллаж иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлт, өргөдөл гомдлыг цахимаар хүлээн авч ажиллаж байна.

Иймд тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөлтэй этгээдүүд холбогдох зөвшөөрөл, бүртгэл хийлгэхэд Хорооны Зөвшөөрлийн цахим системээр хандаж үйлчилгээ авах бүрэн боломжтой. Тодруулбал, Зөвшөөрлийн цахим систем -д дарж холбогдохыг зөвлөж байна. Харин иргэд, аж ахуйн нэгжийн өргөдөл гомдол, саналыг Хорооны цахим хуудас -аар хүлээж авч байна.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Хуваалцах