Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тусгай зөвшөөрөлгүй ашигласан рентген аппарат ашигласан зөрчил илрүүллээ

Чингэлтэй дүүргийн 2-р хороонд үйл ажиллагаа явуулж буй Энхийн мишээл шүдний эмнэлэгт урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгай зөвшөөрөлгүй ашигласан рентген аппарат ашигласан зөрчил илрүүллээ
Тусгай зөвшөөрөлгүй ашигласан рентген аппарат ашигласан зөрчил илрүүллээ. Зураг: МҮОНРТ

Чингэлтэй дүүргийн 2-р хороонд үйл ажиллагаа явуулж буй Энхийн мишээл шүдний эмнэлэгт урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ.

Шалгалтаар тусгай зөвшөөрөлгүй рентген аппарат ашигласан, цацрагийн аюулгүй ажиллагааг хангаагүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 12.11 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу 3000000 /гурван сая/ төгрөгийн мөнгөн торгуулийг 0068578 тоот шийтгэлийн хуудсаар оногдуулж, рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор түр зогсоох арга хэмжээг авч ажиллалаа.

Дээрх зөрчилд авсан арга хэмжээг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу мэдэгдэж байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах