Тусгай зөвшөөрөлгүйгээр ашиглаж байсан шүдний рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг зогсоолоо
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Гунгаанаа” ХХК-ийн “Гунгаа” шүд, эрүү нүүрний эмнэлэгт цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Гунгаанаа” ХХК-ийн “Гунгаа” шүд, эрүү нүүрний эмнэлэгт цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Хяналтаар шүдний зөөврийн рентген аппаратыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигласан, цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллаагүй зөрчилд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан торгох шийтгэлийн арга хэмжээ авч, зөөврийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор 3 сарын хугацаагаар түр зогсоож, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж ажиллалаа.





















