Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тусгай зөвшөөрөлтэй компаниудыг бүртгэхдээ СЗХ-ны шийдвэрийг үндэслэнэ

Санхүүгийн зохицуулах хороо болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын мэргэжилтнүүдийн уулзалт болж, Компанийн тухай хуулийг хэрэглэхэд гарч байгаа зарим зохицуулалтын асуудлаар зөвлөлдлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгай зөвшөөрөлтэй компаниудыг бүртгэхдээ СЗХ-ны шийдвэрийг үндэслэнэ
Тусгай зөвшөөрөлтэй компаниудыг бүртгэхдээ СЗХ-ны шийдвэрийг үндэслэнэ. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн Зохицуулах хороо болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын мэргэжилтнүүдийн уулзалт болж, Компанийн тухай хуулийг хэрэглэхэд гарч байгаа зарим зохицуулалтын асуудлаар зөвлөлдлөө. Энэ хүрээнд олон нийтэд хувьцаагаа гаргасан 302 хувьцаат компанийн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, гаргасан шийдвэрийн эрх зүйн чадамжийг тодорхойлох, мөн тусгай зөвшөөрөлтэй компаниудын бүртгэл гэх мэт олон асуудлыг хөндөж ярилцав.

Компаниуд нэр, дүрмийн сан, гүйцэтгэх захирал, хөрөнгө оруулагч зэргээ өөрчилсөн тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий хуулиар 14 хоногийн дотор уг өөрчлөлтүүдээ бүртгүүлэх шаардлагатай байдаг. Банкнаас бусад санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниуд эдгээр өөрчлөлтүүдээ хуулийн дагуу Хорооны зөвшөөрлийг үндэслэн хийж байгаа.

Улсын бүртгэлийн болон банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулиудад заасан хугацаа, бусад зохицуулалтыг уялдуулах талаар харилцан зөвлөлдсөний үр дүнд тусгай зөвшөөрөлтэй компаниудыг Хорооны шийдвэрийг үндэслэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэж байхаар боллоо гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуваалцах