Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тусгай зөвшөөрөлтэй талбайн гаднаас олборлосон 230 грамм алтыг хураав

экскаватор 3, ковш нэг, алт угаах төхөөрөмж нэгийг тус тус битүүмжлэн, гомдол мэдээллийн бүртгэлд оруулан шалгалтын ажиллагааг явуулж байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгай зөвшөөрөлтэй талбайн гаднаас олборлосон 230 грамм алтыг хураав
Тусгай зөвшөөрөлтэй талбайн гаднаас олборлосон 230 грамм алтыг хураав. Зураг: МҮОНРТ

Экологийн цагдаагийн алба хаагчид Сэлэнгэ аймагт хяналт шалгалтаар ажиллалаа. Энэ үеэр Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр багт оршин суух иргэн Б энэ сарын 11-ний өдөр тусгай зөвшөөрөлтэй талбайн гадна ашигт малтмал олборлосон үйлдлийг илрүүлэн 230 грамм алтыг эд мөрийн баримтаар хураан авчээ.

Түүнчлэн экскаватор 3, ковш нэг, алт угаах төхөөрөмж нэгийг тус тус битүүмжлэн, гомдол мэдээллийн бүртгэлд оруулан шалгалтын ажиллагааг явуулж байна.

Хуваалцах