Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудаас анх удаа олон улсын стандартуудыг нэвтрүүллээ

Онцгой байдлын байгууллагаас албаны хэмжээнд чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, хөдөлмөрийн эрүүл мэнд,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудаас анх удаа олон улсын стандартуудыг нэвтрүүллээ
Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудаас анх удаа олон улсын стандартуудыг нэвтрүүллээ. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын байгууллагаас албаны хэмжээнд чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001:2018, эрсдэлийн менежментийн ISO 31000:2010, нийгмийн хариуцлагын ISO 26000:2010 стандартыг тус тус нэвтрүүлж, өнөөдөр гэрчилгээгээ гардан авлаа.

Албаны хэмжээнд 2020 онд дэвшүүлсэн “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, стандарт, инновацийг нэвтрүүлэх зорилт”-ыг хүрээнд дээрх олон улсын стандартуудыг нэвтрүүлээд байна.

Ингэснээр Онцгой байдлын байгууллага нь төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудаас анх удаа олон улсын стандартыг нэвтрүүлсэн байгууллага боллоо.

Стандартуудыг нэвтрүүлснээр гамшгаас хамгаалах удирдлагын системийг бэхжүүлж, менежментийн хувьд бусад олон улсын стандартуудыг нэвтрүүлэх үндэс суурь нь болж байгаагаараа онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах