Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагуудын тэмцээн болов

"Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярыг тохиолдуулан Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагуудын дунд спортын тэмцээн болдог уламжлалтай.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагуудын тэмцээн болов
Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагуудын тэмцээн болов. Зураг: МҮОНРТ

"Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярыг тохиолдуулан Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагуудын дунд спортын тэмцээн болдог уламжлалтай.

Энэ уламжлалын дагуу өнгөрсөн бямба гаригт "Алдарт" спорт хорооны зааланд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар, Тахарын ерөнхий газар гэсэн долоон байгууллагын удирдлагуудын дунд тэмцээн өрнөв.

Тэмцээн гар бөмбөг, бууудлага, биллъярд гэсэн гурван төрлөөр явагдсан бөгөөд багийн нийт дүнгээр Батлан хамгаалах яамны баг тамирчид тэргүүлсэн юм.

Тухайлбал, гар бөмбөгийн төрөлд нэгдүгээр байранд Батлан хамгаалах яам, хоёрдугаар байранд ОБЕГ, гуравдугаар байранд ЗХЖШ-ын тамирчид орсон. Харин буудлагын төрөлд нэгдүгээр байранд ЗХЖШ, хоёрдугаар байранд ЦЕГ, гуравдугаар байранд Батлан хамгаалах яамны тамирчид оров. Батлан хамгаалах яамнаас оролцох удирдлагын багт Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Нийслэлийн цэргийн штабын дарга Ж.Болдбаатар болон яамны газрын дарга нар болох Г.Сайханбаяр, Ж.Алтансүх, Э.Бямбажав, Д.Ариунболд болон хэлтсийн дарга Д.Ганхуяг, тасгийн дарга Д.Ганбаатар, Барилга захиалагчийн албаны нягтлан Д.Дорж нарын тамирчид оролцсон юм.

Хуваалцах