Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Туслах аж ахуйд тэжээлийн хомсдол бий болж байна гэлээ

Буудайны урамшууллаас болж туслах аж ахуй тэжээлийн хомсдолд орж байна гэж мэргэжлийн холбооныхон хэлж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Туслах аж ахуйд тэжээлийн хомсдол бий болж байна гэлээ
Туслах аж ахуйд тэжээлийн хомсдол бий болж байна гэлээ. Зураг: МҮОНРТ

Буудайны урамшууллаас болж туслах аж ахуй тэжээлийн хомсдолд орж байна гэж мэргэжлийн холбооныхон хэлж байна. Өнгөрсөн оны тооллогоор улсын хэмжээнд 100 орчим аж ахуй 30 мянган гахай өсгөж байна гэсэн тоо гарчээ. Гахайн аж ахуйн тоо сүүлийн жилүүдэд цөөрч эхэлсэн байна. Учир нь улсын үйлдвэрүүдэд тушаасан буудайн тонн тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгодгоос тэжээлийн буудайг үйлдвэрүүд худалдаж аваад, үнэтэй зардаг. Үүнээс болж тэжээлийн хомсдолд орж байна гэж Гахайн аж ахуй эрхлэгчдийн холбооны тэргүүн М.Золзаяа ярьж байна.

Хуваалцах