Тусламж хүссэн эцэг
Өргөст торны цаана гараа сунган зогсох энэ эр наанаа зогсоо хилийн ажилтнаас хил нэвтрүүлэхийг хүсч тусламж гуйж буй нь энэ юм.
Мэдээллийн алба

Өргөст торны цаана гараа сунган зогсох энэ эр наанаа зогсоо хилийн ажилтнаас хил нэвтрүүлэхийг хүсч тусламж гуйж буй нь энэ юм. Түүний ижил тусламж хүсэх олон хүн байх ч охиноо тэврэн өрөвдөлтэйгөөр гараа сарвайх түүний зургийг Reuters агентлаг онцолсон байна. Зургийн тайлбарт “Сирээс Турк руу дүрвэн ирсэн энэ эр Туркийн цэргийн албан хаагчаас улс руугаа оруулахыг хичээнгүйлэн гуйж зогсоно. Тэрбээр “Бид энд үхэж байна. Биднийг улсдаа хүлээж аваач дээ. Өнөөдөр тэд, маргааш миний охин нас барж ч магадгүй” хэмээн хашгирч байлаа. Энэхүү зургийг дарахад гадаа 30 хэмийн халуун байсан ч дүрвэгсэд балга ус ч амсалгүй хил нэвтрүүлэхийг гуйж байв. Зургийг дарахаар дурангаа тааруулахад эцэгтэй тэврүүлэн зогсох бяцхан охины хоёр нүдэнд горьдлогын нулимс дүүрсэн байхыг харахад элэг эмтэрч байлаа. Хамгийн сайхан зүйл нь сэтгэл өвтгөсөн дүр зургийг удаан үзээгүй бөгөөд энэхүү зургийг авсны дараа Туркийн тал тэднийг эх орондоо нэвтрэхийг зөвшөөрсөн юм” гэж бичжээ.


















